card

Эвсэг ХХК

“Эвсэг” ХХК-нь 2000 оноос байгуулагдаж үйл ажиллагаа явуулж  эхэлсэн.

Компаний хувьцааны 49 хувийг компаний ажиллагсад эзэмшдэг тул компаний хамт олон үйл ажиллагааг нь өргөжүүлж, үр дүнг сайжруулах талаар зорилго нэгтэй ажиллаж өөрийн хүч хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж, амжилт нь ахиж байна.

Тус компани нь Монгол ямааны ноолуур, тэмээний ноосоор Монголдоо үйлдвэрлэсэнхэрэглэгчдийн таашаалд нийцсэн төрөл бүрийн оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Ноос ноолуурын салбар дахь үндэсний томоохон компани болон өргөжиж байна.

Эвсэг ХХК

“Эвсэг” компани нь тав тухтай орчинд бүтээгдэхүүний өнгө, загварын сонголтыг нэг дороос хийх боломжийг хэрэглэгчиддээ бүрдүүлэх зорилгоор 2005 онд Герман улсын архитектурын багтай хамтарч олон улсын жишигт хүрэхүйц “Эвсэг үйлдвэрийн дэлгүүр” нээж ажиллуулснаар өнөөдөр “Эвсэг” бхэнд нь хэрэглэгчиддээ танигдаж Улаанбаатар хот болон орон нутгийн сүлжээ дэлгүүрүүдээр өргөжиж хэрэглэгчдэд хүрч байна.

 

Манай бүтээгдэхүүний хэрэглэгчдийн таашаалыг хүлээх болсон онцлог нь эх орны түүхий эд болох монгол ямааны ноолуур, тэмээний ноолсыг цэврээр нь европын өндөр чанартай туслах материал, технологиор чанарын өндөр түвшинд боловсруулж, мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилчид инженерүүд, дизайнеруудын сэтгэл шингэсэн ур ухаанаар бүтээгддэгт оршино.

Материалын хувьд брошур нь бэлэн болж байгаа гэсэн. Барилгын явцын хувьд баригдаж эхлээгүй байгаа бөгөөд зураг төслийн хэмжээнд явж байгаа гэсэн тул сайтанд орох зургууд Render зургууд голдуу байхаар байгаа нь сайтын өнгө дизайн бодит бус мэдрэмж өгөдөл болохыг анхааруулж амьд зураг авалтууд хэрэгтэйг анхааруулсан.

 

“Эвсэг” брэндийн бүтээгдэхүүн нь 100% монгол ноолууран бүтээгдэхүүн, “органик” бүтээгдэхүүн гэдгээрээ нэр хүнтэй болсон.