card

Ноолуур арчилгаа

Ноолуур маш нарийн ширхэгтэй учир онцгой арчилгаа шаардлагатай. Шинээр авсан ноолууран эдлэлээ 1-2 удаа өмссөний дараа зааврын дагуу цэвэрлэх хэрэгтэй. Ингэж зөв арчлагдсан ноолууран эдлэл тань дулаан, зөөлөн торгомсог шинжээ улам илүү мэдрүүлж, эдэлгээ нь уртасдаг юм.

Ноолууран эдлэлийг хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэх нь илүү тохиромжтой. Гараар угаах тохиолдолд зориулалтын угаагч бодис ашиглан цэвэрлэж болно.

Ноолууран сүлжмэл эдлэлийг гэрийн нөхцөлд хэрхэн угаах вэ?

  1. Зориулалтын угаалгын шингэн хэрэглэж 180-200-ын бүлээн усанд сайтар уусгана.
  2. Угаах хувцасаа угаалгын шингэнтэй усандаа хийж 10-20 минут дэвтээж амраана.
  3. Дэвтээсэн усаа зөөлөн базаж угаах ба амрааж угаах үйлдлийг 2 удаа давтана.
  4. Угаасан хувцасаа цэвэр усанд сайтар зайлж, зөөлөн базаж усыг шүүнэ.
  5. Базаж гаргасан хувцасаа хавтгай талбай дээр хэлбэржүүлэн тавьж хатаана.
  6. Хатсан хувцасаа дунд зэргийн хэмтэй индүүгээр бүтээгдэхүүнээс 3-5мм зайтай уураар индүүднэ.
  7. Индүүдсэний дараа хувцасны бөөгнөрөлийг түүж цэвэрлэнэ.
  8. Цэвэрлэсэн хувцасаа зааврын дагуу эвхэж, зориулалтын уутанд хадгална.

Цэвэрлэгээний тэмдэглэгээ